Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2015-06-11
Дугаар 69
Хэргийн индекс 153/2015/0156/и
Шүүх Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүх
Шүүгч Оросоогийн Нарангэрэл
Нэхэмжлэгч Ховд аймгийн нийгмийн даатгалын хэлтэс
Хариуцагч Н.Эрдэнэчимэг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сум дундын 25 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг: “Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т зааснаар  Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн “Л.Эрдэнэчимэгээс 3.296.894 төгрөг гаргуулах” тухай  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж ,

-2 дахь заалтыг: “ Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар 67.701 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч төсвийн байгууллага тул давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2015.04.22 213 Сум дундын 25 дугаар шүүх Бямбажавын Гантөгс Ховд аймгийн нийгмийн даатгалын хэлтэс Л.Эрдэнэчимэг