Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2015-06-12
Дугаар 70
Хэргийн индекс 130/2014/0244/и
Шүүх Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүх
Шүүгч Солтанмуратын Өмирбек
Нэхэмжлэгч К.Лида
Хариуцагч М.Айбарша
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Сум дундын 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 94 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 108 дугаар зүйлийн 108.8.-д заасныг баримтлан нэхэмжлэгч К.Лидагийн (1.а) “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар баг, Бөхөн уулын 6-14 тоотод байршилтай, 80 м.кв талбайтай хувийн сууц, зуны байр, амбаар, хаалгатай болон хаалгагүй гарааш зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн /цаашид “хөрөнгө” гэх/ хамтран өмчлөгчөөр тогтоолгох, өөрт ногдох хэсгийг салгаж авах буюу үнийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 129 дүгээр зүйлийн 129.2.-т заасныг баримтлан (1.б) “М.Айханышаг хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох, түүнд ногдох хэсгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, мөн хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1, 520.6.-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн (2.а) “хөрөнгийн Б.Маулетэд ногдох хэсгээс нэхэмжлэгч К.Лидагийн өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай” шаардлагыг хэрэгсэхгүй болгож, (2.б) “хөрөнгийн талийгаач Б.Маулетэд ногдох хэсгээс М.Айханышад өвлөгдөх хэсгийг гаргуулах” тухай шаардлагыг хангаж, хариуцагч М.Айбаршагаас нийт 5450000.00 (таван сая, дөрвөн зуун тавин мянга) төгрөг гаргуулж М.Айханышагийн эх буюу хууль ёсны төлөөлөгч, нэхэмжлэгч К.Лидад олгосугай.” гэж, 3 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан К.Лидагийн нэхэмжлэл гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, нэхэмжлэгч К.Лидагаас 31950 төгрөгийг нөхөн төлүүлэн төрийн сангийн дансанд оруулж, хариуцагч М.Айбаршагаас 102150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч К.Лидад олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч М.Айбаршагийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126950 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, түүнд буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.