Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2015-06-12
Дугаар 71
Хэргийн индекс 130/2014/0257/и
Шүүх Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүх
Шүүгч Нямжавын Туяа
Нэхэмжлэгч С.Амина
Хариуцагч Г.Даркей
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Түрээсийн гэрээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Сум дундын 2 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 146 дугаар шийдвэрийн “ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний  хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т зааснаар  С.Аминагийн түрээсийн төлбөр 12.370.000 төгрөг гаргуулах, түрээсийн гэрээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж”, 2 дахь заалтыг хүчингүй болгож, шийдвэрийг бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д  зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 212870 төгрөгийг   шүүгчийн захирамжаар түүнд буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны“ шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2015.03.06 146 Сум дундын 2 дугаар шүүх Халамханы Мейрамбек С.Амина Т.Даркей
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2014.10.09 115 Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүх Нямжавын Туяа С.Амина Т.Даркей
2015.06.12 71 Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүх Нямжавын Туяа С.Амина Г.Даркей