Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2015-06-16
Дугаар 74
Хэргийн индекс 130/2015/00163/и
Шүүх Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүх
Шүүгч Солтанмуратын Өмирбек
Нэхэмжлэгч З.Маржангүл
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газар
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Хөдөлмөрийн гэрээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Сум дундын 2 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 221 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...эрүүл мэндийн төвийн...” гэсний дараа “даргын” гэж нэмж өөрчилж, 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар З.Маржангүл нь нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул уг хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2.-т заасныг баримтлан Төрийн сангийн Баян-Өлгий салбарын 020000941 дугаар данснаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын санхүүгээс 70200 төгрөг гаргаж, төрийн сангийн дансанд оруулсугай.” гэж  өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болатын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч төсвийн байгууллага давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2.-т заасныг баримтлан Төрийн сангийн Баян-Өлгий салбарын 020000941 дугаар данснаас 70200 төгрөг гаргаж, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын санхүүд буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.