Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2015-06-29
Дугаар 95
Хэргийн индекс 135/2014/00443/И
Шүүх Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүх
Шүүгч Гөлгөөгийн Давааренчин
Нэхэмжлэгч М.Ц
Хариуцагч Б.Х,Д.Д,Ү.У,Ц.Д
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

                                                       

 

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь  хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 05 сарын 05-ны өдрийн 424 дугаартай шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын “ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 281.4 дэх хэсгүүдэд зааснаар” гэснийг  “ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар” гэж  өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын  давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

 

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагч нарыг давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурьдсугай.

 

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.  

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

          

 

 

 

                     ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ:                                   Л.АМАРСАНАА

 

                        ШҮҮГЧИД:                                                   С.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                         Г.ДАВААРЕНЧИН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.