Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2015-06-17
Дугаар 770
Хэргийн индекс 101/2015/1455/И
Шүүх Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх
Шүүгч Чимэдрэгзэнгийн Оюунцэцэг
Нэхэмжлэгч Б.Эрдэнэзаяа
Хариуцагч М.Алтанцэцэг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр  сарын 06-ны өдрийн 2393 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...750 000 төгрөг...” гэснийг “...500 000 төгрөг...” гэж, “...250 000 төгрөг...” гэснийг “...500 000 төгрөг...” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...28 550 төгрөг...” гэснийг “...15 650 төгрөг...” гэж, “...22 550 төгрөг...” гэснийг “...12 900 төгрөг...” гэж тус тус өөрчилж, хариуцагч М.Алтанцэцэгийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.Алтанцэцэг давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.