Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2015-06-17
Дугаар 771
Хэргийн индекс 101/2015/1467/И
Шүүх Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх
Шүүгч Чимэдрэгзэнгийн Оюунцэцэг
Нэхэмжлэгч Н.Оюунбаяр
Хариуцагч Ц.Эрдэнэбаатар
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Шийдвэрийн товч

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1.Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр  сарын 15-ны өдрийн 2627 дугаар шийдвэрийн 

         тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...282.1...” гэсний дараа “232 дугаар зүйлийн 232.4, 232.6...” гэсэн хэсгийг нэмж оруулан “...243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1...” гэсэн хэсгийг хасаж, “...15 922 000 төгрөг...” гэснийг “...22 072 000 төгрөг...” гэж, “...51 199 696 төгрөг...” гэснийг “...45 049 696 төгрөг...” гэж,

         тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Н.Оюунбаярт холбогдох 2013 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тогтоолгох тухай Ц.Эрдэнэбаатарын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

         тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...237 560 төгрөг...” гэснийг “...268 310 төгрөг...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Оюунбаяр давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 413 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Эрдэнэбаатар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237 560 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.