Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2015-06-12
Дугаар 751
Хэргийн индекс 017/2013/1545/И
Шүүх Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх
Шүүгч Чимэдрэгзэнгийн Оюунцэцэг
Нэхэмжлэгч “Цайны зам трейд” ХХК
Хариуцагч “Автодор” ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 2233 дугаар шийдвэрийн

         тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 9 дүгээр зүйлийн 9.4.3, 106 дугаар зүйлийн 106.2, 106.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Цайны зам трейд” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас агуулахын орц, гарцыг чөлөөтэй болгож хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөлөөр хангуулахыг хариуцагч “Автодор” ХХК-д даалгаж, нэхэмжлэгч “Цайны зам трейд” ХХК-ийн “Автодор” ХХК-аас 6 400 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

         тогтоох хэсгийн 5 дахь заалтад “...хэвээр үлдээж...” гэсний дараа “хариуцагч “Автодор” ХХК-аас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Цайны зам трейд” ХХК-д олгож...” гэсэн хэсгийг нэмж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

         2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Автодор” ХХК-ийн төлөөлөгч У.Баярсайхан давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

         3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.