Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2015-06-26
Дугаар 832
Хэргийн индекс 101/2014/9130/и
Шүүх Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх
Шүүгч Энэбиш Золзаяа
Нэхэмжлэгч М.Билэгсайхан
Хариуцагч “Сувилахуй өрхийн эрүүл мэндийн төв” БГБХ нөхөрлөл
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажлаас үндэслэлгүй халагдсан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

1. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 2767 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “128 дугаар зүйлийн 128.1.2” гэснийг “69 дүгээр зүйлийн 69.1” гэж,

тогтоох хэгсийн 5 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2, 45.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Билэгсайханд 2 ширхэг CD-г, “Сувилахуй өрхийн эрүүл мэндийн төв” БГБХ нөхөрлөлд Б.Уянгын амбулаториор эмчлүүлэгчдийн карт, нөхөрлөлийн хурлын тэмдэглэлийн дэвтрийг тус тус буцаан олгохыг шүүгчийн туслахад даалгасугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.532 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.