Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2015-06-18
Дугаар 35
Хэргийн индекс 201/2015/0035/И
Шүүх Иргэний хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүх
Шүүгч Ядамсүрэнгийн Алтаннавч
Нэхэмжлэгч А.Энхбаатар
Хариуцагч Ж.Насанжаргал
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Хүчингүй болсон шалтгаан 167.1.4.анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох;
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, Сум дундын 19 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 166 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “хариуцагч Ж.Насанжаргалаас 5700000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Энхбаатарт олгосугай” гэснийг “5700000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын ”хэвээр үлдээж” гэснийг “үлдээсүгэй” гэж тус тус өөрчилж “хариуцагч Ж.Насанжаргалаас 106150 төгрөгийг гаргуулж А.Энхбаатарт олгосугай” гэснийг хассугай.

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагч Ж.Насанжаргалын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4 дэх хэсэгт заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Л.НАРАНБАЯР

                               ШҮҮГЧИД                                         Д.БАЙГАЛМАА

                                                                                         Я.АЛТАННАВЧ       

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.