Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2015-06-24
Дугаар 810
Хэргийн индекс 102/2014/09240/и
Шүүх Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх
Шүүгч Сономдовчингийн Энхтөр
Нэхэмжлэгч “Жавхлант-Алдархаан ББСБ” ХХК
Хариуцагч Д.Хүрэлбаатар
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                     

1. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2015/02704 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг, “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6, 106 дугаар зүйлийн 106.1, 228 дугаар зүйлийн 228.1, 495 дугаар зүйлийн 495.1, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар Д.Хүрэлбаатараас 3.409.792 төгрөгийг гаргуулж, “Жавхлант-Алдархаан ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 151.312.418 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, “Жавхлант-Алдархаан ББСБ” ХХК-иас Д.Хүрэлбаатарын өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, “Хэрэглээ импекс” ХК-ийн 29 айлын сууцны 15 тоотын Улсын бүртгэлийн 2205016966 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг гаргуулж, Д.Хүрэлбаатарт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 56.047.650 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “77.669” гэснийг “69.506” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “3”, 3 дахь заалтыг “4” гэж тус тус өөрчилж,

2 дахь заалт болгож “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн газарт холбогдуулан Д.Хүрэлбаатарын гаргасан нэхэмжлэгчтэй 2002 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг дуусгавар болгож, зохих тэмдэглэл хийх үүргийг үүрэг болгуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Жавхлант-Алдархаан ББСБ” ХХК-ийн төлсөн 911.965 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батхүүгийн төлсөн 77.670 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                               ШҮҮГЧИД                          Э.ЗОЛЗАЯА     

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.