Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2015-06-05
Дугаар 717
Хэргийн индекс 101/2014/0072/и
Шүүх Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх
Шүүгч Дашцоодол Дэлгэрцэцэг
Нэхэмжлэгч Их барилга төсөл ХХК
Хариуцагч НШГА
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

    1. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 668 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

            1 дэх заалтыг  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу“…Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 6770 дугаар “шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” захирамж, 691 дугаар бүхий гүйцэтгэх хуудсыг үндэслэн явуулсан  шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож, Д.Пүрэвдоржийг Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Нарны зам 88 дугаар байрны 14 тоотод байрлах 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгож, 2008 оны 7 сарын 17-ны өдөр Д.Наранбаатарыг Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Нарны зам 88 дугаар байрны 14 тоотод байрлах 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэлийг сэргээж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах,  Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Нарны зам 88 дугаар байрны 14 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг буцаан гаргуулах тухай “Их барилга төсөл” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтыг “…Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсгийг баримтлан Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Нарны зам, 88-14 тоот, 2 өрөө  орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Пүрэвдоржийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4  дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээд Д.Пүрэвдоржоос улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Э.ЗОЛЗАЯА  

 

                                          ШҮҮГЧ                                          Ш.ОЮУНХАНД

                         

                                                                                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.