Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2015-05-27
Дугаар 657
Хэргийн индекс 011/2013/1511/и
Шүүх Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх
Шүүгч Дашцоодол Дэлгэрцэцэг
Нэхэмжлэгч Н.Энхтөвшин
Хариуцагч Б.Туяа, Г.Бямбаням
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 04 дугаар сарын 01-ны өдрийн 2286 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “…Т.Содгэрэл, Ц.Баатарчулуун нарт холбогдуулан, зээлийн гэрээний үүрэг 2 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Энхтайваны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай...”  гэснийг “…Ц.Баатарчулуунаас 2 466 500 төгрөгийг гаргуулж Г.Энхтайванд олгож, Т.Содгэрэлд холбогдох 2 466 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай...” гэж өөрчилж,

2 дахь заалтад ...”хариуцагч Ц.Баатарчулуунаас 55 000 төгрөгийг гаргуулж Г.Энхтайванд олгосугай...” гэж нэмж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахад нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55 650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

           

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ЗОЛЗАЯА

                                      ШҮҮГЧИД                                    Н.БАТЗОРИГ

                                                                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ                             

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.