Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2015-06-22
Дугаар 33
Хэргийн индекс 133/2014/0296/И/
Шүүх Иргэний хэргийн давж заалдах шатны 5 дугаар шүүх
Шүүгч Төмөрпүрэвийн Жаргалсайхан
Нэхэмжлэгч Ундарга Алтай ОНӨААТҮГ
Хариуцагч Мандал голомт ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Түрээсийн гэрээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

1. Сум дундын 5 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 142 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг ...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Мандал-Голомт ХХК-иас ус ашигласны төлбөр 161.147.002 төгрөг гаргуулж Ундрага-Алтай ОНӨААТҮГ-т олгож, Ундрага-Алтай ОНӨААТҮГ-аас 128.121.999 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай... гэж, 3 дахь заалтын ...Ундрага-Алтай ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжинд 798.560 төгрөг гаргуулан Мандал-Алтай ХХК-д олгосугай... гэснийг, ... Мандал-Голомт ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 798.560 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай... гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2015.03.30 142 Сум дундын 5 дугаар шүүх Цанжаагийн Үйтүмэн Ундарга-Алтай ХХК Мандал голомт ХХК