Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2015-08-14
Дугаар 1053
Хэргийн индекс 102/2015/3887/И
Шүүх Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх
Шүүгч Дашцоодол Дэлгэрцэцэг
Нэхэмжлэгч Ц.Аюуш
Хариуцагч Н.Чагнаадорж
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2015/03887 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “500.000 төгрөг” гэснийг “2.100.000 төгрөг” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “54.950 төгрөг” гэснийг “48.550 төгрөг” гэж өөрчилж бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагчийн давж заалдах гомдолдоо төлсөн улсын тэмдэгтийн хураамж 54.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                                       Э.ЗОЛЗАЯА

                                                                                   

                                    ШҮҮГЧИД                                           Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.