Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2015-08-14
Дугаар 1054
Хэргийн индекс 102/2015/3474/И
Шүүх Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх
Шүүгч Дашцоодол Дэлгэрцэцэг
Нэхэмжлэгч Я.Цоодормон
Хариуцагч Б.Пунцаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Өвлөх
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2015/03474 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

2 дахь заалтыг “Б.Пунцагт холбогдох Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Москвагийн гудамжны 39 тоот 3 давхар барилгын өмчлөх эрх болон 140 м.кв газрын эзэмших эрхийн хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох тухай Я.Цоодормон, Б.Баасанцэрэн нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

3 дахь заалтын “65.1.3” гэснийг “65.1.11” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                                       Э.ЗОЛЗАЯА

                                                                                   

                                    ШҮҮГЧИД                                           Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2015.05.01 2864 Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Занын Доржнамжин Б.Сарангэрэл Э.Хулан