Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2015-03-23
Дугаар 46
Хэргийн индекс 148/2014/0079/И
Шүүх Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүх
Шүүгч Сосорбарамын Энхжаргал
Нэхэмжлэгч М.Одбаяр
Хариуцагч Б.Батбаяр
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Шийдвэрийн товч

                 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  167 дугаар  зүйлийн 167.1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

 

            1.Сум дундын 20 дугаар  шүүхийн  2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн  98 дугаар  шийдвэрийн тогтоох хэсгийн  1 дүгээр  заалтанд,

 

            “Иргэний  хуулийн 281 дүгээр  зүйлийн 281.1 дүгээр зүйлийн...”  гэсний дараа  “...232  дугаар  зүйлийн 232.4,  232.6-д  зааснаар ...”  гэж  өөрчлөлт  оруулж,  шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хариуцагч  Б.Батбаярын  давж  заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  162 дугаар  зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Б.Батбаяраас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  158.950 төгрөгийг  төрийн сангийн  орлогод хэвээр  үлдээсүгэй.

 

 

                      3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай. 

 

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

                                             

 

 

 

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Л.АМАРСАНАА      

 

                              ШҮҮГЧИД                                                     Б.БАТТӨР  

 

                                                                                                 С.ЭНХЖАРГАЛ 

 

 

 

 

 

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.