Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2015-03-23
Дугаар 49
Хэргийн индекс 135/2014/7410/И
Шүүх Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүх
Шүүгч Сүнжидмаагийн Оюунцэцэг
Нэхэмжлэгч Б.Пүрэврэнцэн
Хариуцагч Ц.Эрдэнэцэцэг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Шийдвэрийн товч

                                             

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх  хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сум дундын 20 дугаар шүүх 2015 оны 01 дүгээр  сарын 30-ны өдрийн 103  дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Пүрэврэнцэнгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4  дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Пүрэврэнцэнгээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 72.550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

           

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай. 

 

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

                                               

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ           Б.БАТТӨР  

 

                        ШҮҮГЧИД                                                             С.ЭНХЖАРГАЛ

 

                                                                                 С.ОЮУНЦЭЦЭГ

 

 

 

 

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.