Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2015-05-18
Дугаар 72
Хэргийн индекс 135/2015/0180/И
Шүүх Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүх
Шүүгч Сосорбарамын Энхжаргал
Нэхэмжлэгч О.Алтанхуяг
Хариуцагч Н.Буянт
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

                                                                           

        

 

Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  167  дугаар  зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сум дундын 7 дугаар  шүүхийн  2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 279 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтанд,

 

“...О.Алтанхуягт олгож, нэхэмжлэлээс 1.335.000 төгрөгт холбогдох хэсгийг  хэрэгсэхгүй  болгосугай.”  гэсэн  өөрчлөлт  оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн 162 дугаар  зүйлийн 162.4-т  зааснаар  хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 109.160  төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр  үлдээж, хариуцагч Н.Буянтын давж  заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дах хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                                              

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ОЮУНЦЭЦЭГ                                       

                                                                

                            ШҮҮГЧИД                                         Л.АМАРСАНАА                                                                  

                                                                                          С.ЭНХЖАРГАЛ                         

 

 

 

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.