Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2015-06-02
Дугаар 79
Хэргийн индекс 261/2013/0482/И
Шүүх Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүх
Шүүгч Сосорбарамын Энхжаргал
Нэхэмжлэгч О.Пүрэврагчаа
Хариуцагч Р. Төгсбаяр
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

 

 

            Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  167  дугаар  зүйлийн 167.1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр  шүүхийн  2013 оны 11 дүгээр сарын  11-ний өдрийн 600  дугаар  шийдвэрийн тогтоох хэсгийн  1 дүгээр  заалтыг,

 

            “Иргэний хуулийн  158 дугаар зүйлийн  158.1, 174 дүгээр  зүйлийн 174.1, 175 дугаар  зүйлийн 175.1-д  зааснаар  нэхэмжлэгч О.Пүрэврагчаагийн  Р.Төгсбаярт холбогдуулан гаргасан  нэхэмжлэлийн  шаардлагыг хангаж, Улсын бүртгэлийн  Y-1317000368 дугаарт бүртгэлтэй, 0004055 тоот гэрчилгээтэй, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн 1 дүгээр байрны 19 тоот  17,9 мкв  талбай  бүхий 1 өрөө  орон сууцыг худалдан борлуулсан  үнээс  үүргийн гүйцэтгэлийг  хангасугай.”  гэж  өөрчлөлт оруулж,  шийдвэрийн тогтоох  хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар  нэхэмжлэгч Б.Мэндбаяраас  давж  заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  70.200  төгрөгийг  шүүгчийн захирамжаар  буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дах хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.БАТТӨР                                   

                                                                

                            ШҮҮГЧИД                                                        Л.АМАРСАНАА                                                               

                                                                                                       С.ЭНХЖАРГАЛ                         

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.