Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2015-06-02
Дугаар 80
Хэргийн индекс 135/2015/0385/И/
Шүүх Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүх
Шүүгч Сосорбарамын Энхжаргал
Нэхэмжлэгч О.Энхтуяа, Д.Дугар
Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Шийдвэрийн товч

                                                   

Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  167  дугаар  зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 321 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн  1 дүгээр  заалтанд,

 

“...Д.Дугар, Р.Энхтуяа нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас  18.333.334 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.”  гэж, тогтоох хэсгийн 2 дугаар заалтанд, “...Дархан-Уул аймгийн Засаг даргаас  170.642 төгрөг гэснийг “...Дархан-Уул аймгийн Засаг даргын нөөцөөс 249.616 төгрөг...” гэж  Дархан сумын Засаг даргаас 170.642 төгрөг ...” гэснийг “...Дархан сумын Засаг даргын нөөцөөс 249.617 төгрөг...” гэж   өөрчлөлт оруулж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхсайхан, Ц.Нямаа  нарын  давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар  улсын тэмдэгтийн хураамжид  Г.Энхсайханаас \Дархан-Уул аймгийн Засаг дарга\ төлсөн 249.650 төгрөг, Дархан сумын Засаг даргын Тамгын газраас төлсөн  250.000 төгрөг, Р.Энхтуяагаас төлсөн  249.617 төгрөгийг тус тус  төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                                              

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.АМАРСАНАА     

                                                                 

                            ШҮҮГЧИД                                                  Б.БАТТӨР                                                                  

                                                                                              С.ЭНХЖАРГАЛ                         

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.