Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2015-06-29
Дугаар 93
Хэргийн индекс 148/2015/00161/И
Шүүх Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүх
Шүүгч Сосорбарамын Энхжаргал
Нэхэмжлэгч Ч.Аригбөх
Хариуцагч "Алтан тариа" ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан 167.1.5.энэ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах.
Шийдвэрийн товч

    

            Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  167  дугаар  зүйлийн 167.1.5, 168 дугаар  зүйлийн 168.1.7-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Сум дундын 20 дугаар  шүүхийн 2015 оны  5 дугаар сарын 07-ны өдрийн 331 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 59 дүгээр  зүйлийн 59.3-т зааснаар  хариуцагчаас давж  заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123.860 төгрөгийг төсвийн орлогоос шүүгчийн захирамжаар гаргаж буцаан олгосугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.ДАВААРЕНЧИН                                   

                                                                

                            ШҮҮГЧИД                                          Л.АМАРСАНАА

                                      

                                                                                           С.ЭНХЖАРГАЛ 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.