Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2015-06-29
Дугаар 94
Хэргийн индекс 135/2014/0279/и
Шүүх Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүх
Шүүгч Лувсандашийн Амарсанаа
Нэхэмжлэгч П.Аззаяа
Хариуцагч Б.Наранбаатар
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

 

                                 

Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

 

1.Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 317 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтыг

 “Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасныг”  гэснийг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг” гэж,  

 

 2 дугаар заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Наранбаатар, Б.Наранцацрал нарын нэхэмжлэлтэй П.Аззаяад холбогдох 8.211.800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Иргэний хуулийн 340 дүгээр зүйлийн 340.1.3-д зааснаар Б.Наранбаатар, Б.Наранцацрал нарын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үдээсүгэй.

3.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Б.Наранцацралаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216.540 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай. 

5. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

           

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ЭНХЖАРГАЛ  

 

                           ШҮҮГЧИД                                                  Г.ДАВААРЕНЧИН  

 

                                                                                                       Л.АМАРСАНАА 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2015.04.07 317 Сум дундын 7 дугаар шүүх Пүрэвийн Баттулга П.Аззаяа Б.Наранбаатар