Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2015-03-30
Дугаар 50
Хэргийн индекс 148/2014/0569/И
Шүүх Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүх
Шүүгч Гөлгөөгийн Давааренчин
Нэхэмжлэгч Н.Мөнхдэлгэр, Ц.Энхмаа
Хариуцагч Г. Отгонминж, Г.Алтандөш
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

                                    

  Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сум дундын 20 дугаар шүүхийн 2015 оны 02 сарын 06-ны өдрийн 122 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Г.Отгонминж, Г.Алтандөш нарыг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2-р баг 20-р байрны 09 тоот орон сууцнаас албадан гаргуулсугай.” гэснийг “Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багт байрлалтай 20 дугаар байрны 09 тоот орон сууцыг Г.Отгонминж, Г.Алтандөш нарын эзэмшлээс чөлөөлсүгэй.” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг  хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 164 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.  

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

      

                

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ:                                     Л.АМАРСАНАА

 

                        ШҮҮГЧИД:                                                   С.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                         Г.ДАВААРЕНЧИН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2015.02.06 122 Сум дундын 20 дугаар шүүх Дамдинжавын Мөнхцэцэг Н.Мөнхдэлгэр, Ц.Энхмаа нар Г.Отгонминж, Д.Алтандөш нар