Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2014-03-27
Дугаар 23
Хэргийн индекс 145/2014/0023/И
Шүүх Иргэний хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүх
Шүүгч Лоолгойн Нямдорж
Нэхэмжлэгч Ч.Цэвэлдорж
Хариуцагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

   Монгол улсын  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар  зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон

                                                             ТОГТООХ  нь:

         1. Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 14-ний  өдрийн 1/956 дугаар  шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг “2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Ц.Цэвэлдорж нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай” гэснийг “2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Цэвэлдоржоос улсын тэмдэгтийн хураамжинд 64702 төгрөгийн гаргуулан, Төрийн сангийн орлогод оруулсугай” гэж  өөрчилсүгэй. 

           2. Шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

           3. Нэхэмжлэгч Ч.Цэвэлдоржоос давж заалдах шатанд улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 64702 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

           4. Давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн буюу хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай  хуулийн 172   дугаар   зүйлийн 172.1-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардаж авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2014.01.21 23 Сум дундын 17 дугаар шүүх Мягмарсүрэнгийн Мандахбаяр Д.Лхасүрэн