Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2015-06-22
Дугаар 90
Хэргийн индекс 149/2015/0056/И
Шүүх Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүх
Шүүгч Сосорбарамын Энхжаргал
Нэхэмжлэгч Э,Оюунгэрэл
Хариуцагч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургууль
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

       

 

.

 

 

Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  167  дугаар  зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Сум дундын 21 дүгээр  шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 128 дугаар  шийдвэрийн тогтоох хэсгийн  1 дүгээр заалтын,

 

            “...мэдээлэл зүйн ажил албан тушаалд  эргүүлэн  тогтоож...”  гэснийг , “...мэдээлэл зүйн багшийн ажилд эгүүлэн тогтоож...”  гэж, тогтоох хэсгийн  3 дугаар заалтын,  “ажил олгогчоос 25.154 төгрөг  гаргуулж ...”  гэснийг  “...Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ерөнхий боловсролын 2 дугаар дунд сургуулиас ажлаас үндэслэлгүй халагдсаныг  тогтоолгох тухай нэхэмжлэлд  70.200  төгрөг, ээлжийн амралтын мөнгө гаргуулах  тухай нэхэмжлэлд 25.154 төгрөг тус тус  гаргаж ...”   гэж өөрчлөлт оруулж,  шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 162 дугаар  зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж  заалдах гомдол гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  70.200  төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                                              

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.ДАВААРЕНЧИН                                     

                                                                

                            ШҮҮГЧИД                                         Л.АМАРСАНАА                                                                  

                                                                                          С.ЭНХЖАРГАЛ                         

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.