Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2015-06-29
Дугаар 96
Хэргийн индекс 221/2013/1020/и
Шүүх Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүх
Шүүгч Лувсандашийн Амарсанаа
Нэхэмжлэгч Б,Галдан
Хариуцагч Ц, Баттулга
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

                                        

Иргэний  хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

1.Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 348 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтын:

 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Бас 4.016.350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Гд олгож, 14.550.320 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэснийг хариуцагч Ц.Бас 2.984.325 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Гд олгож, 15.582.345 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дугаар заалтын Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.3 гэсэн заалтын өмнө Иргэний хуулийн 509 дүгээр зүйлийн 509.1 гэж нэмэлт өөрчлөлт тус тус оруулан шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Ц.Бас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40.961 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулсугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай. 

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.            

                                         

 

 

 

 

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.ДАВААРЕНЧИН    

 

                           ШҮҮГЧИД                                                  Б.БАТТӨР  

 

                                                                                              Л.АМАРСАНАА

 

   

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.