Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2015-10-23
Дугаар 1379
Хэргийн индекс 101/2015/05047/И
Шүүх Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх
Шүүгч Дашцоодол Дэлгэрцэцэг
Нэхэмжлэгч Ж.Нармандах
Хариуцагч Ц.Онон
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 5047 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Ононгоос 4.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Нармандахад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйл, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул хариуцагч Ц.Ононгийн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж, нэхэмжлэгчээс 5.500.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын “нэхэмжлэгчээс 173.150 төгрөг, Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсийн орон нутгийн төсвийн орлогын 200600910 тоот данснаас 41.800 төгрөг тус тус гаргуулж, хариуцагч Ц.Ононд олгосугай” гэснийг “хариуцагчаас 78.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсийн орон нутгийн төсвийн орлогын 200600910 тоот данснаас 41.800 төгрөг гаргуулж, хариуцагч Ц.Ононд олгосугай” гэж тус тус өөрчлөн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

                        ШҮҮГЧИД                                                       Д.ЦОГТСАЙХАН

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.