Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2014-04-07
Дугаар 50
Хэргийн индекс 007/2014/0132/и
Шүүх Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүх
Шүүгч Гөлгөөгийн Давааренчин
Нэхэмжлэгч Д.Алтанцэцэг
Хариуцагч
Гуравдагч этгээд Г.Ундраа Ж.Дэнсмаа
Маргааны төрөл Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан 167.1.5.энэ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах.
Шийдвэрийн товч

Монгол улсын Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг  удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1. Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 02 сарын 28-ны өдрийн 183 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Д.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй Г.Ундраа, Ж.Дэнсмаа нарт холбогдох хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 52.300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурьдсугай. 

 

3. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5,172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны шүүх  хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.