Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2014-01-02
Дугаар 01
Хэргийн индекс 171/2012/1605/И
Шүүх Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүх
Шүүгч Сосорбарамын Энхжаргал
Нэхэмжлэгч Ц.Нямбаяр
Хариуцагч Д.Алтансүх
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Гэрлэлт цуцалсан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан 167.1.4.анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох;
Шийдвэрийн товч

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.4,  168 дугаар зүйлийн 168.2-т заасныг  удирдлага болгон ТОГТООХ НЬ:
   1.Дархан-Уул  аймаг дахь Сум дундын  шүүхийн  2013 оны  10 дугаар 10-ны өдрийн 1312  дугаар  шийдвэрийг хүчингүй болгож, Ц.Нямбаярын нэхэмжлэлтэй Д.Алтансүхэд холбогдох  гэрлэлт  цуцлуулж,  хүүхдийн асрамж тогтоолгож,  тэтгэлэг  гаргуулахыг  хүссэн нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгосугай.
2.Д.Алтансүхээс давж  заалдах гомдол гаргахдаа  улсын  тэмдэгтийн  хураамжид  төлсөн  70.200  төгрөгийг төрийн сангийн  орлогод хэвээр  үлдээсүгэй.  3.Зохигчид, тэдний өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.





ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                  Л.АМАРСАНАА                                                        ШҮҮГЧИД           С.ОЮУНЦЭЦЭГ                                                                                                    С.ЭНХЖАРГАЛ                                                              


 


Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.