Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2014-03-19
Дугаар 06
Хэргийн индекс 136/2014/0003/и
Шүүх Иргэний хэргийн давж заалдах шатны 2 дугаар шүүх
Шүүгч Гомбын Лхагвамаа
Нэхэмжлэгч Б.Батболд
Хариуцагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1,167.1.2 дахь хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ НЬ:

          1. Сум дундын 8 дугаар  шүүхийн 2014-02-18-ны өдрийн № 32 тоот шийдвэрийн Тогтоох хэсгийн “498.4” гэсний  дараа “230 дугаар зүйлийн 230.2” гэж нэмэн 6714000 төгрөг гэснийг “6414000 төгрөг” гэж, нэхэмжлэлээс 1500000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэснийг “1800000 төгрөг” гэж өөрчилсүгэй.

         2. Шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

         3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар прокурор нь давж заалдах гомдол гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

        4. Давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн буюу хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар  гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.