Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2014-01-06
Дугаар 01
Хэргийн индекс 231/2014/0001/И
Шүүх Иргэний хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүх
Шүүгч Гомбын Адъяатогтох
Нэхэмжлэгч ”Эх голомтын илч” ХХК
Хариуцагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Компанийн хуулиар бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Шийдвэрийн товч

Монгол улсын ИХШХШТХуулийн 167 дугаар  зүйлийн 167.1.3- д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Архангай  аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 12-ны  өдрийн 585 дугаартай шийдвэрийн 1 дүгээр заалтын Барилгын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5-д зааснаар "Одда тайж" ХХК-д холбогдох 25.285.500 төгрөг гаргуулах тухай "Эх голомтын илч" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэснийг хүчингүй Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.4-д зааснаар "Одда тайж" ХХК-с 3 сарын халаалтын хөлс 16.857.000 төгрөг үүний алданги 8.428.500 төгрөг нийт 25.285.500 төгрөгийг гаргуулах “Эх голомтын илч" ХХК-д олгосугай  гэж

2. Шийдвэрийн 2 дугаар заалтын  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар  зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар  зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 284.377 төгрөгийг орон нутгийн  орлогод  хэвээр үлдээсүгэй гэснийг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч “Одда тайж" ХХК-с 284.377 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Эх голомтын илч" ХХК-д олгосугай  гэж  тус тус өөрчилсүгэй.

3. Мөн нэхэмжлэгч “Эх голомтын илч" ХХК-ны давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 284.377 төгрөгийг шүүгчийн захирамжаар төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгохыг дурдсугай.

4. Давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн буюу хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай  хуулийн 172  дугаар  зүйлийн 172.1-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардаж авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2014.01.02 01 Сум дундын 17 дугаар шүүх Хумбаагийн Отгонжаргал Ж.Бадамсүрэн