Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2014-01-13
Дугаар 06
Хэргийн индекс 171/2013/1181/И
Шүүх Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүх
Шүүгч Сүнжидмаагийн Оюунцэцэг
Нэхэмжлэгч А. Отгонтуяа
Хариуцагч Сэлэнгэ аймгийн Онгой байдлын газар
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Хөдөлмөрийн хуулиар бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан 167.1.5.энэ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах.
Шийдвэрийн товч

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.3-д заасныг  удирдлага болгон  ТОГТООХ НЬ:  
 1. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн  2013 оны  11 дүгээр сарын 27-ны өдрийн 626 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр  анхан шатны 20 дугаар шүүхэд буцаасугай. 
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагч Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд  төлсөн 42.890 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж хариуцагчид олгосугай.
3. Магадлалыг эс зөвшөөрвөл зохигч, өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т зааснаар магадлалыг гардаж авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 


            ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                  Л.АМАРСАНАА               
 ШҮҮГЧИД                     Г.ДАВААРЕНЧИН                                                                                                    С.ОЮУНЦЭЦЭГ   


Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.