Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2014-06-25
Дугаар 00017
Хэргийн индекс 208/2014/0017/и/
Шүүх Иргэний хэргийн давж заалдах шатны 8 дугаар шүүх
Шүүгч Авирмэд Отгонцэцэг
Нэхэмжлэгч С.Бурмаа
Хариуцагч Ч.Амаржаргал
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Хөдөлмөрийн хуулиар бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

     Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.         Сум дундын 27 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 0377 дугаар шийдвэрт дараах өөрчлөлтийг оруулсугай. Үүнд:

            а/. Шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн  128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч С.Бурмааг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд  урьд ажиллаж байсан албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэгтэй дүйцэхүйц ажилд эгүүлэн тогтоож,  ажилгүй байсан 8 сар 11 хоногийн хугацааны олговорыг урьд авч байсан цалин хөлсний дундаж хэмжээгээр тооцон нийт 5.272.530 төгрөгийг хариуцагч  тус Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж өөрчилсүгэй.

            2.Шийдвэрийн  бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

             3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч С.Бурмаа нь Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

             4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай

 

                         

 

                                          ДАРГАЛАГЧ. ШҮҮГЧ                                     Т.ГАНБАТ

                                                                ШҮҮГЧ                                         А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                  ШҮҮГЧ                                    Б.ОЮУНЦЭЦЭГ                    

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.