Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2015-05-07
Дугаар 298
Хэргийн индекс 101/2014/3372/и
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Гүррагчаагийн Алтанчимэг
Нэхэмжлэгч Н.Нацагдорж
Хариуцагч С.Болд
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад зээл, Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан 167.1.3.анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож бусад хэсгийг хэвээр үлдээх буюу өөрчлөх;
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 330 дугаар магадлалыг хүчингүй болгож, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 344 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагч С.Болд хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 279.450 төгрөгийг Улаанбаатар хотын банк, Баянзүрх  дүүргийн татварын хэлтсийн 2609006167 дугаар данснаас буцаан олгох шүүгчийн захирамж гаргасугай.  

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.