Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-01-10
Дугаар 001/ХТ2017/00016
Хэргийн индекс 135/2016/00321/И
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Пунцагийн Золзаяа
Нэхэмжлэгч Э.Мөнх-Эрдэнэ
Хариуцагч Б.Майдар
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Шийдвэрийн товч

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 167 дугаар магадлалын 1 дэх заалт, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 991 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

1, 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1., 243 дугаар зүйлийн 243.1.-д заасныг баримтлан хариуцагч Б.Майдараас 10 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Мөнх-Эрдэнэд, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1.-д заасныг баримтлан Э.Мөнх-Эрдэнээс 2 000 000 төгрөг гаргуулж Б.Майдарт тус тус олгож, үндсэн нэхэмжлэлээс худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлээс 5 157 720 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

   шийдвэрийн 2 дахь заалт, магадлалын 3 дахь заалтыг тус тус хүчингүй болгож, шийдвэрийн 3 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 56.2.-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд төлсөн  нийт 144 430 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Майдараас 174 950 төгрөгийг гаргуулж  Э.Мөнх-Эрдэнэд, Э.Мөнх-Эрдэнээс 46 950 төгрөг гаргуулж Б.Майдарт олгосугай.” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-д зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболдын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245 150 төгрөгийг гаргуулж, шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.