Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2014-05-06
Дугаар 249
Хэргийн индекс 171/2013/1738/И
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Хээмчигийн Сонинбаяр
Нэхэмжлэгч А.Гандиймаа, Х.Батхүү
Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Уул уурхай эрчим хүчний политехникийн коллежид
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Хөдөлмөрийн хуулиар бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 17 дугаар магадлалын удирдлага хэсгийн “...167 дугаар зүйлийн 167.1.4...” гэснийг “...167 дугаар зүйлийн 167.1.2...” гэж,

-магадлалын тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн “1. Дархан-Уул аймаг дахь Сум  дундын шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг: -Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан Дархан-Уул аймаг дахь Уул уурхай, Эрчим хүчний Политехникийн коллежийн сургуулийн захирлын 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А-06 тоот “Арга хэмжээ авах тухай” тушаалын А.Гандиймаа, Х.Батхүү нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж, магадлалын 3, 4 дэх заалтыг 2, 3 гэж дугаарлан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Батмөнхийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.   

 

2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2013.12.18 03-1566 Сум дундын 7 дугаар шүүх Давагийн Алтантуяа 1. Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг ШШГГ-ын 131-р байрны 01 тоотод оршин суух, регистрийн дугаар МЙ86092401, Тогоруут овогт Авирмэдийн Гандиймаа 2. Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг Хөдөлмөрийн Яамны харъяа Дархан-Уул аймаг дахь Уул уурхай эрчим хүчний Политехник коллежийн оюутны байранд багш нарын амьдрах зориулалттай байх болох 326 тоотод оршин суух, регистрийн дугаар ЦГ65011213, Боржигон овогт Хас-Очирын Батхүү Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг Хөдөлмөрийн Яамны харъяа Дархан-Уул аймаг дахь Политехник коллежийн захирал Ш.Мөнгөндуулгад
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2014.02.10 17 Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүх Гөлгөөгийн Давааренчин А.Гандиймаа, Х.Батхүү Дархан-Уул аймаг дахь Политехникийн коллеж