Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-06-29
Дугаар 001/ХТ2017/00922
Хэргийн индекс 181/2016/00707/И/Н
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Пунцагийн Золзаяа
Нэхэмжлэгч Д.Мишээл, Ц.Энхжаргал, Б.Мөнхтуяа, Ц.Мягмарсүрэн, С.Бурмаа, Г.Сэргэлэн, Б.Билгүүнболд нар
Хариуцагч “М Жи Эл капитал” ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 876 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2017/00216 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч “М Жи Эл капитал ХХКомпаниас 495 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Мягмарсүрэнд олгож, нийгмийн даатгалын дэвтэрт нь зохих бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлээс 4 673 666 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 7 дах заалтад “...4 800 000 ...гэснийг 3 200 000 ...гэж, даалгасугай гэснийг даалгаж, нэхэмжлэлээс 1 600 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 8 дах заалтад “...91 750... гэснийг 66 150..., Ц.Мягмарсүрэнд ...17 150...  гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Д.Мишээл, Ц.Энхжаргал, Б.Мөнхтуяа, С.Бурмаа нараас хяналтын журмаар гомдол гаргахдаа 2 удаагийн төлөлтөөр урьдчилан төлсөн нийт 52 300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.