Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-09-14
Дугаар 001/ХТ2017/00936
Хэргийн индекс 013/2014/00936/и
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Батсүрэнгийн Ундрах
Нэхэмжлэгч Ж.Б
Хариуцагч Баян-Өлгий аймгийн “Э Ө” компанид
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Шийдвэрийн товч

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

          1.Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн   2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 101 дүгээр шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 212/МА2017/00047 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Акилбайд захирамжаар буцаан олгосугай. 

 

                                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                        ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.