Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-09-29
Дугаар 001/ХТ2017/01051
Хэргийн индекс 013/2017/01051/и
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Батсүрэнгийн Ундрах
Нэхэмжлэгч Д.М
Хариуцагч Завхан аймгийн Нөмрөг сумын Бүрэн дунд сургуульд
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1.  Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 66 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “ ...Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Завхан аймгийн Нөмрөг сумын бүрэн дундын сургуулийн слесарийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 1.724.760 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж бичилт хийлгүүлэх” тухай Завхан аймгийн Нөмрөг сумын бүрэн дунд сургуульд холбогдох Д.М нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай...” гэж өөрчлөн, шийдвэр болон магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Содномцэрэнгийн гомдлыг хангахгүй орхисугай.  

        2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг  дурдсугай.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.