Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-09-12
Дугаар 001/ХТ2017/00934
Хэргийн индекс 142/2016/01214/И
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Гүррагчаагийн Алтанчимэг
Нэхэмжлэгч Д.Н, П.Б
Хариуцагч Э.Х ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 91 дүгээр магадлалын 1 дэх заалт, Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 276 дугаар  шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 75 дугаар зүйлийн 75.2.2-т зааснаар Э.Х ХК-д холбогдох Д.Н-н  92.000.000 төгрөг гаргуулах, П.Баасандагвын 120.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж  өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч П.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бадамханд нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч П.Б хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 757.950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.  

 

                      

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.