Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-09-29
Дугаар 001/ХТ2017/01069
Хэргийн индекс 136/2017/00023/И
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Гүррагчаагийн Алтанчимэг
Нэхэмжлэгч Б.Г
Хариуцагч А.У
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан 167.1.3.анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож бусад хэсгийг хэвээр үлдээх буюу өөрчлөх;
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 202/МА2017/00014 дүгээр магадлалыг хүчингүй болгож,              Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 136/ШШ2017/00093 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар А.У-гаас Ү-0713001456 улсын дугаарт бүртгэгдсэн Дорноговь аймаг, Сайншанд сум, 1-р баг, 35 дугаар байрны 1-13 тоот орон сууцны 000116671 тоот өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж нэхэмжлэгч Б.Г-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар А.У-гийн нэхэмжлэлтэй Б.Г-т холбогдох 3.200.000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн 2 дахь заалтад”...66.150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй” гэснийг “...66.150 төгрөгийг буцаан гаргуулж олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Б.Г хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.