Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-09-19
Дугаар 001/ХТ2017/0001061
Хэргийн индекс 134/2017/00020/и
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Пунцагийн Золзаяа
Нэхэмжлэгч С.Э, Д.А
Хариуцагч “Х Б”ны Чойр салбар, Я.П нарт
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Шийдвэрийн товч

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Говьсүмбэр аймгийн Эрүү,Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхийн  2017 оны 5 дугаар сарын 01-ны өдрийн 216/МА2017/00009 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8 дах хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “Х Б”ны Чойр салбар болон Я.П нарт холбогдох 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн баталгаат ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгч С.Э, Д.А нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.А-гийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 332 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР

 

ШҮҮГЧ                                                        П.ЗОЛЗАЯА

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.