Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-10-13
Дугаар 001/ХТ2017/01181
Хэргийн индекс 183/2016/1330/и
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Гүррагчаагийн Алтанчимэг
Нэхэмжлэгч К.Б ХХК
Хариуцагч С.Д, Д.С нар
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 1197 дугаар магадлалын 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/00596 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт 2 дахь гэсэн заалт нэмж, уг заалтад  “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар С.Д, Д.С нар зээлийн үүргийг сайн дураар биелүүлээгүй бол барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн, 4 дүгээр хороо, Яармаг/17110/ Наадамчдын зам, 107 дугаар байрны 83 тоот орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай” гэж, шийдвэрийн 2 дахь заалтыг 3, 3 дахь заалтыг 4, 4 дэх заалтыг 5 болгон тус тус өөрчилж дугаарлан, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т заасныг баримтлан нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200  төгрөгийг буцаан олгох шүүгчийн захирамж гаргасугай.  

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.