Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-10-17
Дугаар 001/ХТ2017/01194
Хэргийн индекс 181/2016/01078/И
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Гүррагчаагийн Алтанчимэг
Нэхэмжлэгч О.И ББСБ ХХК
Хариуцагч Ч.А, Б.Б нар
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 1238 дугаар магадлалын 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/00565 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1, 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар Ч.А-аас 63.178.176 төгрөг гаргуулж О.И ББСБ ХХК-д олгож, 11.407.424 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,  Б.Б-т холбогдох  нэхэмжлэлийг  болон барьцаа хөрөнгийн анхны дуудлага худалдааны санал болгох доод үнийг 30.100.000 төгрөгөөр тогтоолгох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад "... Ч.А-аас 464.595 төгрөг..." гэснийг "... 473.840 төгрөг ...” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224.308 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.