Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-09-21
Дугаар 001/ХТ2017/00996
Хэргийн индекс 101/2014/08863/и
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Пунцагийн Золзаяа
Нэхэмжлэгч “Н У”ХХК
Хариуцагч “ Э Э Э”ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Шийдвэрийн товч

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 855 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгийг баримтлан “ Э Э Э” ХХКомпаниас 32 065 951 төгрөгийг гаргуулж “ Э Э Э” ХХКомпанид олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 343 дугаар зүйлийн 343.1, 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлээс   239 541 842 төгрөг гаргуулах, 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан 1-1 тоот, 2-1 тоот зураг төсөл боловсруулах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохыг хүссэн “ Э Э Э” ХХКомпаний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгчийн  гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр төлсөн  1 158 031 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр төлсөн  723 813  төгрөгийг , хариуцагчаас  урьдчилан төлсөн 318 280 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР

 

ШҮҮГЧ                                                         П.ЗОЛЗАЯА

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.