Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2014-01-07
Дугаар 10
Хэргийн индекс 016/2012/1205/И/
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Хээмчигийн Сонинбаяр
Нэхэмжлэгч "Анар Импекс" ХХК
Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн алба
Гуравдагч этгээд -
Маргааны төрөл Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Нийслэлийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 890 дүгээр магадлал,  Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1063А дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2.668.590 төгрөг гаргуулж “Анар импекс” ХХК-д олгож,  “Анар импекс” ХХК-ийн 6.226.710 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 8.895.300 төгрөг гаргуулж “Анар импекс” ХХК-д олгосугай” гэж,

2 дахь заалтын “...Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 57.647 төгрөгийг гаргуулж гэснийг, “...Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас  157.274  төгрөгийг гаргуулж” гэж тус тус өөрчлөн шийдвэр магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бямбарагчаагийн хяналтын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр  зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахад төлсөн 99.050 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг болон хариуцагч хяналтын гомдолд  тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.            

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.