Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2014-01-16
Дугаар 37
Хэргийн индекс 191/2013/0188/и
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Хээмчигийн Сонинбаяр
Нэхэмжлэгч Г.Урантуяа
Хариуцагч Ц.Мөнхтуяа
Гуравдагч этгээд -
Маргааны төрөл Бусад зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Дорнод аймгийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 31 дүгээр магадлалын 1 дэх заалтыг:

- “Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 558 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Ц.Мөнхтуяагаас 3.750.000 төгрөг гаргуулах тухай Г.Урантуяагийн нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай гэж,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Урантуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.” гэж өөрчлөн,

- магадлалын 2 дах заалтыг хүчингүй болгон, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Чинзоригийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54.950  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         А.ДОРЖГОТОВ                    

 

                     ШҮҮГЧ                                                               Х.СОНИНБАЯР

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.