Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2014-01-07
Дугаар 07
Хэргийн индекс 102/2013/1120/и
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Алтангэрэлийн Доржготов
Нэхэмжлэгч “Мега конкрит” ХХК
Хариуцагч Хариуцагч “Эрэл групп” ХХК,
Гуравдагч этгээд Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Зоос банк” эрх хүлээн авагчид
Маргааны төрөл Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан 167.1.3.анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож бусад хэсгийг хэвээр үлдээх буюу өөрчлөх;
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 892 дугаар магадлалыг хүчингүй болгож,  Хан-Уул дүүргийн шүүхийн  2013 оны  07 дугаар сарын 29-ний өдрийн 1120 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, “Мега конкрит” ХХК-ийн захирал Д.Буянтогтохын 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 20 дугаар бичгээр ирүүлсэн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагч “Эрэл групп” ХХК хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603002523 дугаар данснаас буцаан олгох шүүгчийн захирамж гаргасугай.   

3. Хариуцагч “Мега конкрит” ХХК хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 763.358 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.   

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.