Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2014-01-16
Дугаар 33
Хэргийн индекс 013/2013/1875/и
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Алтангэрэлийн Доржготов
Нэхэмжлэгч “НИК” ХХК
Хариуцагч “Уян хүрд” ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан 167.1.5.энэ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах.
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон Монгол Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны  10 дугаар сарын 09-ний өдрийн 1/875 дугаар шийдвэр, Өвөрхангай аймгийн  шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 20 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т заасныг баримтлан “НИК” ХХК хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178.390 төгрөгийг Төрийн сан, Өвөрхангай салбарын 101900941 дүгээр  данснаас буцаан олгох шүүгчийн захирамжаар гаргасугай.

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.